“ХАВРЫН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ арга хэмжээг зохион байгуулах” ажлын удирдамж, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн
“Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” А/53 дугаар тушаалын дагуу 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн /10:00-17:00/ цагийн хооронд Нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээний ажил зохион байгууллагдлаа.
Арга хэмжээний зорилго нь нийтийн эзэмшлийн зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, гэрлийн шонг угаах,
шон дээр наасан зарлал наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө, дурсгал, хогийн сав сандал, хайс хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр аж ахуйн
нэгжүүдийн байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэн оролцуулахад оршино.
Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Улаанбаатар Төмөр зам” ХНН, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар Зам засвар,
арчлалтын газар, Гэрэлтүүлгийн ашиглагч байгууллагууд, Нийслэлийн 9-н дүүргийн Засаг даргын Тамгын газар, хог хаягдал, ногоон байгууламжийн ажил үйлчилгээнд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг төрийн бус байгууллага, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд,
болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг, аж ахуй нэгж, иргэд идэвхтэй оролцлоо.
Их цэвэрлэгээний ажилд нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд нийт 14319 аж ахуй нэгж, байгууллага, 73472 ажилтан албан хаагч, иргэд их цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 4.515.558м2 гудамж, талбайгаас 5621.6тн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн
цэгүүдэд зөөвөрлөж, устгаж ажилласан.
Их цэвэрлэгээний мэдээ ирүүлсэн байгууллагууд:
1. Нийслэлийн 9-н дүүрэг
2. Нийслэлийн Боловсролын газар
3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
4. “Улаанбаатар төмөр зам” ХНН
5. Хот тохижилтын газар
6. Геодези, усны барилга байгууламжийн газар
7. Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар
8. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар